WasteManagement-д тавтай морил Холбоо барих Гишүүнчлэл

Хүн амьдралынхаа туршид хэдий хир хог үйлдвэрлэдэг бол? Энэ хэмжээ хүн бүрт харилцан адилгүй. Хүн бүрийн амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлага харилцан адилгүй. Хүн амын хурдацтай өсөлт, хотжилт, шигүү суурьшил, амьдралын хэв маяг зэрэг нь үүнд хамаатай.

Хүн өөрөө байгаль дэлхийгээ бохирдуулах, байгалийн тэнцвэрт бус байдал үүсэх шалтгаан нь болж байгаа талаар олон судлаачид бичсээр байгаа.

Хог хаягдлын тухай мэдээ анх МЭӨ 400 онд Афинд бүртгэгдсэн байна. Тэр үед  бүх хог хаягдлыг тусгай сагсаар цуглуулдаг байсан бөгөөд хотын гадна талд тусгай хогийн цэгт асгадаг  байв. Эртний Ромд ч хог хаягдлыг хотын хилээс гадуур хаядаг байсан ажээ.

Монгол улсад жилдээ 1,5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувь буюу 344 тонн хогийг дахин боловсруулдаг. Гэтэл нийт хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг.

Иргэн бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь буюу гэртээ ангилснаар цугларах хогны хэмжээ багасах ба дахин боловсруулалтад орох давуу талтай юм.

2016 онд Монгол 1 хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээрээ дэлхийн хэмжээнд ТОП-9-д жагсаж байсныг мэдэх үү? Тэгвэл үүнээс 7 жилийн дараа нөхцөл байдал хэр байна?

Өнгөрсөн хугацаанд

Монголд хог хаягдлын менежмент муу байгаагаас болж дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй. Учир нь хог хаягдлын дийлэнх хэсгийг хогийн цэгт буюу газарт булах эсвэл шатаах гэсэн 2 аргаар шийдэж байгаа. Харин нөгөө талд Монголд хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах 24 үйлдвэр байгаагаас 18 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Эх дэлхийд маань хуванцар хаягдлын бохирдол нүүрлээд байна

Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл хурдацтай нэмэгдэж байгаа нь байгаль орчны хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хуванцар бохирдол нь хог хаягдлын менежмент муутай, эсвэл огт байдаггүй хөгжиж буй Ази, Африкийн орнуудад хамгийн их ажиглагддаг.

Монгол Улсын тогтвортой  хөгжлийн үзэл баримтлал-2030”,  “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгүүдэд 2030 он гэхэд хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэж, байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40 хувь бууруулах зорилтыг тавьсан.