WasteManagement-д тавтай морил Холбоо барих Гишүүнчлэл

Тэгвэл дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн 2020 онд Хятадын удирдагч Ши Жиньпин “Хоосон таваг ” хөдөлгөөн өрнүүлэх санаачлага гаргаж байсан нь өнөөдөр бүр биеллээ олж, Хятадын зарим ресторан зочид буудалд та тавгандаа хоол үлдээвэл торгууль хүлээдэг болсон байна. Тиймээс Хятадын рестораны зөөгч нар таны захиалсан хоолыг сонсоод “Та барах уу” гэж асуувал гайхах шаардлагагүй ахиад нэг бодоод үзэх хэрэгтэй байх нь. Зөвхөн Хятад гэлтгүй Азийн зарим орнууд ч үүнийг сайшаан дэмжиж эхэлжээ.

Та тавган дээрээ юу ч үлдээлгүй идэж байсан уу. Танай гэр бүлээс өдөрт хэдий хэмжээний хоолны хог хаягдал гардгийг тооцож үздэг үү.

Статистик мэдээгээр Хятадын зарим хотын оршин суугчид жилд дунджаар 18 сая тонн хоол хүнс хаядаг бөгөөд нь энэ нь багадаа 30 гаруй сая хүнийг тэжээхэд хүрэлцээтэй. “ Тавган дээр буй будааны ширхэг бүрт тариачны хөдөлмөр шингэсэн” гэдгийг Ши Жиньпин хүнсний хог хаягдлыг багасгах тухай кампанит ажил өрнүүлэх тухай хэлсэн үгэндээ онцолж байжээ. Тэрээр 2020 оны наймдугаар сард олон нийтэд хандан хэлсэн үгэндээ, Хууль тогтоох орчин, хяналтыг чангатгаж, үр дүнтэй арга хэмжээ авч, хүнсний хог хаягдалтай тэмцэх урт хугацааны механизм бий болгох шаардлагатайг онцолж байв. Мөн “Иргэдийг сургах, сургах, хуримтлал үүсгэх зуршлыг төлөвшүүлэх, үрэлгэн үйлдлийг ичгүүртэй, хэмнэлттэй байдгаараа бахархдаг болгох хэрэгтэй” гэж хэлсэн байдаг.

Удалгүй Ухань болон Хятадын хэд хэдэн хотод рестораны холбоод гишүүн байгууллагууддаа N-1 буюу зочдод хүссэнээсээ нэг таваг хоол бага захиалахыг зөвлөхийг уриалав. Мөн тик ток зэрэг нийгмийн сүлжээгээр хэт их идэхийг сурталчлахгүй байхыг үүрэг болгосон аж.

Хятад судлаачид энэ арга хэмжээ бол нэлээн эртнээс эхэлсэн зүйл. Хятад 2013 онд төрийн зардлаар хүлээн авалт хийх, тодорхой үнэтэй улаан дарс худалдан авахыг хориглох зэрэг шийдвэр хэдэн жилийн өмнө гарсан. Тэгэхдээ намын удирдлагууд тавган дээрээ их хэмжээний хоол үлдээхийг мөн хориглож байсан. Ширээ дүүрэн хоол унд дэлгэж элбэг дэлбэг байхыг Хятадад одоо төдийлэн сайшаахгүй болсон гэж бичсэн байна.

Хэдийгээр анх рестораны удирдлагууд үүнд бага зэрэг бухимдаж байсан ч өнөөдөр дадал болгож эхэлсэн гэдгийг Хятадын аль хотын рестораны үйлчилгээнээс мэдэрч болно. Энэхүү хөдөлгөөнийг маш үр дүнтэй болж байгааг гадныхан ч мэдэрч эхэлсэн байна.

Хятадын Шинжлэх ухааны академийн мэдээлснээр нийт хоолны хаягдлын дөрөвний нэгийг будаа гоймон эзэлдэг бол 18 хувь нь мах, махан бүтээгдэхүүн байдаг гэнэ.

Ер нь хүн төрөлхтөн жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал үүсгэж, 80 хувийг нь байгаль хаяж, 20 хуьийг дахин боловсруулдаг гэсэн баримт байдаг.

Монгол Улсын хувь 2018 оны мэдээллээр нийт төвлөрсөн хогийн цэгт аваачсан хог хаягдлын хэмжээ 3,3 сая тонн байсан нь өмнөх 10 жилтэй харьцуулахад 4 дахин өссөн тоо байсан аж. Нийт хог хаягдлын 47 хувь нь хүнснийх байдаг гэж судлаачид бичсэн байдаг. Гэр хорооллын айл өрхийн нийт хог хаягдлын 16,3 хувь нь, орон сууцны айл өрхийн 41 хувь нь хүнсний хог хаягдал байна гэх судалгаа одоогоос таван жилийн өмнө хийжээ. Өнөөдөр энэ тоо өссөн үү гэхээс буураагүй нь лав. Хамгийн гол нь бид өнөөдрийг хүртэл хог хаягдлаа ангилж ялгаж сураагүй, дахин боловсруулж чаддаггүй, булж устгасан хэвээр байгаа юм.

Тэгэхээр “хоосон таваг” хөдөлгөөн бидэнд ч хамааралтай байж болох юм. Дэлхийн дулаарал, цөлжилт, үер усны гамшиг бүхэлдээ хүний буруутай үйл ажиллагаа тэр тусмаа хог хаягдалтай салшгүй холбоотой байгааг эрдэмтэд аль эртнээс л анхааруулсаар байна.

2 comments