Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл хурдацтай нэмэгдэж байгаа нь байгаль орчны хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хуванцар бохирдол нь хог хаягдлын менежмент муутай, эсвэл огт байдаггүй хөгжиж буй Ази, Африкийн орнуудад хамгийн их ажиглагддаг.
Анх яаж үүссэн бэ?
Уг нь нефтээр хийсэн хуванцар гэх энэ зүйл ердөө зуу гаруйхан жилийн настай. Дэлхийн 2-р дайны дараа олон янзын хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл хурдацтай эхлэж, орчин цагийн амьдралыг хуванцаргүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Хуванцар нь амь аврах хэрэгслээр анагаах ухаанд хувьсгал хийж, сансарт аялах боломжтой болгож, машин, тийрэлтэт онгоцыг хөнгөвчлөх, түлш, бохирдлыг хэмнэж, дуулга, инкубатор, ундны цэвэр усны тоног төхөөрөмжөөр хүний амьдралд чухал өөрчлөлтүүдийг авч ирсэн.
Гэвч хуванцар материалын санал болгож буй тав тухтай байдал нь сөрөг нөлөө ихээхэн гаргаж байгальд хаягдах байдлыг бий болгосон. Өнөөдөр нэг удаагийн хуванцар нь жил бүр үйлдвэрлэдэг хуванцарын 40 хувийг эзэлж байна. Гялгар уут, хүнсний боодол зэрэг бүтээгдэхүүний ихэнх нь хэдхэн минутаас хэдэн цагт бидний хэрэглээ болдог ч байгальд хэдэн зуун жил устаж алга бололгүй хадгалагдаж байдаг.
Зарим нэгэн тоо баримтаас дурдвал
Сүүлийн 15 жилийн хугацаанд үйлдвэрлэсэн нийт хуванцарын тал хувийг үйлдвэрлэсэн байдаг.
Хуванцар бүтээгдэхүүн 1950 онд 2.3 сая тонн байсан бол 2015 он гэхэд 448 сая тонн болтлоо өсөж, 2050 он гэхэд үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.
Жил бүр далайн эргийн орнуудаас 8 сая тонн хуванцар хог хаягдал далай руу урсдаг.
Хуванцар нь ихэвчлэн нэмэлт бодис агуулдаг бөгөөд тэдгээр нь илүү бат бөх, уян хатан болгодог. Гэвч эдгээр нэмэлтүүдийн ихэнх нь хог болж хувирвал бүтээгдэхүүний ашиглалтын хугацааг уртасгах боломжтой бөгөөд зарим тооцоогоор дор хаяж байгальд 400 жил задардаг.
Дэлхий даяар хуванцар хэрхэн хөдөлдөг вэ
Дэлхийн хамгийн сүүлчийн угаалтуур болох далай дахь хуванцар хог хаягдлын ихэнх нь хуурай газраас үүдэлтэй. Хог хаягдлыг мөн гол мөрөн далай руу зөөж туузан дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг юм. Нэгэнт далайн усанд хуванцар хог орсон л бол далайн урсгалд хөтлөгдөн дэлхий даяар тархдаг байна.
Чили, Шинэ Зеландын дунд орших Питкэрн группын хүн амьдардаггүй Хендерсон арал дээрээс эрдэмтэд Орос, АНУ, Европ, Өмнөд Америк, Япон, Хятадаас ирсэн хуванцар эдлэл олжээ.
Эцэст нь бид эх дэлхийнхээ эрүүл мэндэд бага ч болов хувь нэмэр оруулъя гэвэл аль болох дахин боловсруулах шаардлагатай байна