Манай компани нь Энгийн, Эрүүл мэндийн байгууллагын болон Химийн аюултай хог хаягдлыг цуглуулах, ангилах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, устгах, ландфиллд хийх чиглэлээр 2016 оноос үйл ажиллагаагаа дараах 3 “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-ийн хүрээнд явуулж ирсэн.
Мөн Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэхээс 2023.09.29 үйлдэж ирүүлсэн албан тоотод “…Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар олгосон болно” гэж дурдсаныг хавсаргав.
Харилцах утас: 99232627