WasteManagement-д тавтай морил Холбоо барих Гишүүнчлэл

2023 оны 4-р сарын 24-ний өдөр Хятадын Шаанси мужид Huawei компаниас зохион байгуулсан хэвлэл мэдээллийнхний аялалын үеэр нарны зайн хавтангийн ойролцоох яндангаас утаа гарч байгаа байдал. 

 

Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Хятад улс энэ салбараас үүдэлтэй өсөн нэмэгдэж буй хог хаягдлыг арилгахын тулд хуучирсан салхин турбин, нарны хавтангуудыг дахин боловсруулах системийг бий болгоно гэж мэдэгдэв.

Хятад улс эдийн засгаа нүүрстөрөгчөөс ангижруулах, нүүрснээс хараат байдлаас гарахын тулд салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, 2030 он гэхэд салхи, нарны эрчим хүчний нийт хүчин чадлыг 1200 гигаватт (ГВт) хүргэх зорилтоо биелүүлэхээр зорьж байна. Энэ дагуу өнгөрсөн оны эцсээр гэхэд 758 ГВт-аас давсан эрчим хүчийг нар, салхинаас гарган авчээ.

Гэвч хуучин төслүүдийг сольж, ашиглалтаас гаргахын хэрээр хог хаягдлын хэмжээ нэмэгдэж, их хэмжээний цахилгаан үйлдвэрлэл хуучирч, байгаль орчинд ихээхэн эрсдэл учруулж байна. Үүнийг даван туулахын тулд Хятад улс салхи, нарны эрчим хүчийг ашиглах байгууламжийг татан буулгах, дахин ашиглах зөв арга замыг нарийвчлан тодорхойлсон аж үйлдвэрийн шинэ стандарт, дүрмийг боловсруулна гэж Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо нь мэдэгдэв.

Хятад улс арван жилийн эцэс гэхэд салхин цахилгаан үүсгүүр, нарны зайн хавтанг дахин боловсруулах “үндсэндээ боловсорсон” системтэй болно гэж улсын төлөвлөлтийн агентлаг нь мэдэгдэв.

Фотоволтайк (PV) хавтан нь 25 орчим жилийн ашиглалтын хугацаатай бөгөөд Хятадын олон төслүүдэд элэгдлийн шинж тэмдэг илэрсэн байна гэж Хятадын албан ёсны Шинжлэх ухаан, Технологийн Өдрийн сонин 6-р сард мэдээлэв.

Хятад улс 2030 он гэхэд 1.5 сая тонн PV модулийг дахин боловсруулах шаардлагатай бөгөөд 2050 онд 20 сая тонн болж өснө гэж шинжээчдийн хэлснээр тус сонинд дурдсан байна.

Сэргээгдэх эрчим хүчний салбарын хог хаягдал дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болоод байна. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн (IRENA) өнгөрсөн жил боловсруулсан нэг хувилбарын дагуу зөвхөн нарны эрчим хүчний төслийн нийт хог хаягдал 2050 он гэхэд жилд 212 сая тоннд хүрч болзошгүй юм.

Эх сурвалж: REUTERS

Leave Comment