Юун түрүүнд иргэн бүр хог хаягдлаа ангилахыг “сайн зуршил” хэмээхээсээ өмнө энэ тухай сайтар ойлгох нь чухал. “Сайн иргэн” бүр хариуцлагатай ангилснаар хог хаягдлыг их хэмжээгээр, зогсолтгүй дахин боловсруулж хог хаягдлын асуудлыг нэг мөсөн шийдэх боломжтой гэх ойлголт өргөн тархсан байдаг. Гэвч иргэн буюу хамгийн бага нэгжийн хог хаягдлаа ангилах хичээл зүтгэлд хэт их анхаарал хандуулснаар айл өрхүүд нийт хог хаягдлын гарцын маш бага хувийг эзэлдэг гэх чухал үнэнийг нуудаг. Жишээ нь АНУ-д нийт хог хаягдлын 3%-ийг айл өрхүүд үүсгэдэг бол Европт энэ тоо 8% байдаг байна. Өөрөөр хэлбэл танай гэрээс гарах нэг чингэлэг хог хаягдал тутамд таны хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид нэмэлт 70 чингэлэг хог хаягдлыг үүсгэдэг байна.
Тэгэхээр хүн бүр гэртээ дахивар хаягдлаа төгс ангилсан ч одоогийн нөхцөл байдалд хог хаягдлын асуудал шийдэгдэх боломжгүй юм. Мэдээж гэртээ хог хаягдлаа ангилах нь шийдлийн нэг хэсэг мөн хэдий ч бид асуудлыг том зургаар нь харж нийт хог үүсгэгчдийн бодитой оролцоо, идэвхи санаачлагатай уялдуулж байж л үр дүн гарна гэдгийг мартаж болохгүй.