Хятадын Гадаад хэргийн сайд Цин Ганыг огцорсныг зарласнаас ердөө цагийн дараа түүний тухай мэдээллүүдийг устгасан тухай эх сурвалжууд мэдээлэв. Тодруулбал, Хятадын Гадаад хэргийн яамнаас Цин Ганы намтар, бичвэр, хэвлэлийн мэдээ, мэдэгдэл зэрэг бүх мэдээллийг нь устгасан байна.
57 настай Цин Ган ердөө 207 өдөр Гадаад хэргийн сайдаар ажилласнаар Хятадын түүхэн дэх хамгийн богино настай сайд болов. Тэрбээр 2021 оны долдугаар сарын хүртэл Хятад улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байгаад 2022 оны арванхоёрдугаар сард Гадаад хэргийн сайд болж дэвшсэн.
Гэвч тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 25-наас хойш олны өмнө харагдалгүй байсаар энэ долоо хоногийн эхээр эрүүл мэндийн шалтгаанаар огцорсныг нь Бээжингээс зарлав. Түүний оронд Гадаад хэргийн дэд сайд тушаал дэвшилгүй, Хятадын Коммунист намын Төв хорооны гадаад харилцааны асуудал хариуцсан дарга Ван Иг томилсон нь мөн л анаарал татсан. Ван И дээрх хоёр албан тушаалыг давхар хаших болсныг ажиглагчид Бээжин гадаад бодлогодоо тогтвортой байдлыг эрэлхийлж буйн илрэл гэж дүгнэжээ.