WasteManagement-д тавтай морил Холбоо барих Гишүүнчлэл

Тусгай зөвшөөрөлтэй компани

Манай компани нь Энгийн, Эрүүл мэндийн байгууллагын болон Химийн аюултай хог хаягдлыг цуглуулах, ангилах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, устгах, ландфиллд хийх чиглэлээр 2016 оноос үйл ажиллагаагаа дараах 3 “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-ийн хүрээнд явуулж ирсэн.
Мөн Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэхээс 2023.09.29 үйлдэж ирүүлсэн албан тоотод “…Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар олгосон болно” гэж дурдсаныг хавсаргав.

Харилцах утас: 99232627

Компанийн үнэт зүйлс

Алсын хараа

Хүрээлэн буй орчин, хүний эргүүл мэндэд ээлтэй шинэ техник технологи инновацилаг байдлыг нэвтрүүлэгч үндэсний тэргүүлэх компани болох

 


Эрхэм зорилго

Хөдөлмөр эрхлэлтийн үед аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, энгийн болон аюултай хог хаягдлыг эрдэм шинжилгээний үндэслэлтэй, олон улсын жишигт нийцсэн арга технологи ашиглан байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахгүй, хууль эрхзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулах, иргэдэд хог хаягдлын чиглэлээр зөв мэдлэг мэдээлэл өгөх зэрэг нийгмийн өндөр хариуцлага хүлээн ажиллахад оршино.

 


Хүний нөөц, ажиллах хүчин

Удирдлага, менежментийн баг, химич, автоклавчин, механикч, ботанист, мэргэшсэн жолооч, оператор, манаач, туслах ажилтан зэргээр бүрдсэн нийт 70 гаруй ажилтантай. Ажилтны 70 хувь нь орон нутгаас ажиллаж байна.

Үйл ажиллагааны зорилт

1
Олон улсын жишигт нийцсэн хог хаягдлын менежментийг сайжруулан жишиг компани болох

 

2
Хог хаягдлаас байгаль орчинд хаягдах хаягдлыг багасгах, дахивар бүтээгдэхүүний ангилан ялгалтыг нэмэгдүүлэх

 

3
Оюу толгой ХХК-аас гадна өөр бусад орон нутгийн харьяалалтай уурхайн хог хаягдлын менежментийг сайжруулах, хамран ажиллах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх

 

4
Аюултай хог хаягдлыг аюул осолгүй, байгаль орчинд ээлтэй техник, технологи ашиглан хүлээн авах, хадгалах, цуглуулах, тээвэрлэх ажиллагааг эрхлэх

 

5
Улс орондоо дэвшилтэт технологийг нэвтрүүлэх