Франц, Японы нисэх хүчнүүд анх удаа хамтарсан цэргийн сургуулилалтыг Номхон далайд өчигдөр эхлүүллээ. Францын агаар, сансрын хүчний удирдагчид, Токиогийн өөрийгөө хамгаалах хүчний албаныхантай хамтран Японы баруун өмнөд хэсгийн Миязаки мужийн Нютабару агаарын баазад цэргийн сургуулилалтыг удирдан эхлүүлжээ.
“Франц болон манай улс ижил философийг барьдаг онцгой түнш бөгөөд сөнөөгч онгоцуудаа илгээж байгаа нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тууштай байгаагаа харуулж байна” гэж Японы Агаарын өөрийгөө хамгаалах хүчний штабын дарга генерал Хироаки Учикура мэдэгдэв.
Ирэх Бямба гариг хүртэл үргэлжлэх сургуулилалтад Японы талаас гурван ширхэг “F-15”, хоёр “F-2” сөнөөгч онгоцнуудаар оролцож байгаа бол Францыг хоёр ширхэг “Рафале”сөнөөгч онгоцоо илгээжээ. Энэхүү сургуулилалт нь өнгөрсөн жил Япон, Герман, Энэтхэгтэй хийсэн ижил төстэй юм. Үүний дараа Япон улсаас Итали, Австралийн талтай хамтран цэргийн сургуулилалт хийхээр төлөвлөж байна.
Япон улс өнгөрсөн арванхоёрдугаар сард аюулгүй байдлын баримт бичигт цэргийн өөрчлөлт оруулж, дэлхийн 2-р дайн дууссанаас хойших Токиогийн энх тайвныг эрхэмлэгч байр сууринаас холдуулсан.
Хойд Солонгос улаас өнгөрөсөн дөрөвдүгээр сард тив алгасах баллистик пуужин хөөргөснөөс хэд хоногийн дараа АНУ, Өмнөд Солонгос, Япон олон улсын усан хилд тэнгисийн цэргийн пуужингийн довтолгооноос хамгаалах гурван талт сургуулилалт хийсэн.