Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хог хаягдлын хэмжээ ихэссээр байна. 2050 он гэхэд дэлхийн хотуудын хатуу хог хаягдлын хэмжээ ойролцоогоор 70 хувиар нэмэгдэж, 3.4 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байна. Энэ нь хүн ам, эдийн засгийн өсөлт, хотжилт, зэрэг олон хүчин зүйлээс гадна хэрэглэгчдийн худалдан авалт хийх зуршилтай холбоотой юм. Иймээс хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хог хаягдлыг дахин боловсруулах, зайлуулах үйлчилгээг технологижууулах, сайжруулах хэрэгцээ улам бүр чухал болж байна. Харамсалтай нь, хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага хомс, иргэдийн энэ талын боловсрол мэдлэг дутмаг, хот, улсын удирдлагын менежмент муугаас жил бүр хог хаягдлын 20 хүрэхгүй хувийг дахин боловсруулдаг гэсэн статистик бий. Өөрөөр хэлбэл, өдөр бүр асар их хэмжээний хог хаягдлыг хогийн цэг рүү илгээсэн хэвээр байна. Хөгжиж буй орнуудад ихэвчлэн хогийн ил цэгүүдэд хаядаг бол баян орнууд ядуу буурай, хөгжиж буй орноос илүү их хог хаягдал гаргадаг ч тэдэнд асуудлыг шийдвэрлэхэд туслах сайн менежмент байдаг. Харин дийлэнх улс орнууд хог хаягдлын менежмент байхгүйгээс өдөр бүр асар их хэмжээний хог эх дэлхийдээ булсаар байна.
Дэлхийн хамгийн том хогийн цэгүүд
Хамгийн их акр талбай эзэлсэн манай гарагийн хамгийн том хогийн цэгүүд /2019 оны судалгаа/
Дэлхийн хамгийн том хог үйлдвэрлэгчид
Хотын хатуу хог хаягдлыг хамгийн их гаргадаг нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг юм. Хятад нь дэлхийн хамгийн олон хүн амтай улсын хувьд нийт хатуу хог хаягдлын 15 гаруй хувийг дангаар эзэлдэг. Гэсэн ч хүн амын тоотой нь харьцуулбал АНУ хамгийн их хог үйлдвэрлэгч юм. АНУ нь дэлхийн нийт хүн амын тав хүрэхгүй хувийг эзэлдэг ч бохир усны 12 орчим хувь, хог хаягдлын 11.65 хувийг бүрдүүлдэг. Энэ нь нэг тэрбум гаруй хүн амтай Энэтхэг улстай бүхий л үзүүлэлтээр тэнцүү хувьтай байна гэсэн үг юм. АНУ нь нэг хүнд ногдох хамгийн том бохир усны үүсгүүр. Америкчууд жил бүр дунджаар нэг хүн 800 гаруй кг хог хаягдал үүсгэдэг. Энэ нь Япон улсын нэг хүнд ногдох хог хаягдлын хэмжээнээс хоёр дахин их. Тус улсын иргэд жилд дунджаар 350 кг хог хаягдал гаргадаг байна.
Европт Дани нэг хүнд ноогдох хог хаягдлаараа тэргүүлдэг. Даничууд жил бүр америкчуудтай ижил хэмжээний хог хаягдал үйлдвэрлэдэг. Хот суурин газрын хог хаягдал хөдөө орон нутгийнхаас хоёр дахин их бөгөөд Дани улсын хүн амын бараг 90 хувь нь хотынх.
Дэлхийн хэмжээнд хот, хөдөөгийн хатуу хог хаягдлыг цуглуулах хэмжээ, орлогын түвшингээр
-
Энэхүү статистик нь дэлхийн хэмжээнд хөдөө орон нутаг, хот суурин газрын хатуу хог хаягдлын хэмжээг орлогын түвшингээр нь ангилан харуулсан байдал. Дэлхий даяар хог хаягдлыг цуглуулах хамгийн түгээмэл хэлбэр хаалганаас хаалганы хооронд хог хаягдлыг цуглуулах байдал хэвээрээ байна.
АНУ нь хамгийн том хог үйлдвэрлэгч хэдий ч “тусгай хог хаягдал”-ын ангиллыг (үйлдвэрлэлийн, цахим хаягдал, аюултай, хөдөө аж ахуйн хог хаягдал гэх мэт) харгалзан үзвэл Канад нь дэлхийн хамгийн их хог хаягдал гаргадаг. Газрын тос боловсруулах, металлын үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаа эрчимтэй хөгжсөн учир Канадад нэг хүнд ногдох жилийн хог хаягдлын хэмжээ 36.1 метр тонн байна. Энэ нь нэг хүнд ногдох АНУ-ынхаас 10 метр тонноор их байна.
2019 оны байдлаар дэлхийн хог хаягдал үйлдвэрлэгч тэргүүлэгч орнуудын нэг хүнд ноогдох жилийн хог хаягдлын тооцоолсон хэмжээ (метр тонноор)
Канад улс жилд ойролцоогоор 1.33 тэрбум тонн хог хаягдал гаргадаг бөгөөд үүний 1.12 тэрбум тонн нь үйлдвэрийн хог хаягдлаас үүсдэг.
Графикт үзүүлсэн хог хаягдлын тоонд хотын хатуу хог хаягдал, мөн тусгай хог хаягдал орно. Тусгай хог хаягдал нь үйлдвэрлэлийн, эмнэлгийн, цахим хаягдал, аюултай, хөдөө аж ахуйн хог гэх мэт. Гэхдээ, АНУ нь нэг хүнд ногдох өдөр тутмын хатуу хог хаягдлын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлсээр…
Дэлхийн хог хаягдлын урсгал
Хог хаягдал төрөл бүрийн материалаас бүрддэг. Тэр дундаа хуванцар хог хаягдал нь сүүлийн жилүүдэд далайн амьдралд үзүүлэх сөрөг нөлөөгөөрөө ихээхэн анхаарал татаж байгаа юм. Мөн цахим хог хаягдал нь дэлхий даяар хамгийн хурдацтай хөгжиж буй хог хаягдлын урсгал болоод байна.
2019 онд дэлхийн электрон хог хаягдлын хэмжээ 50 сая гаруй тонн болсон бөгөөд ирэх арван жилд 20 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байна. Бусад хог хаягдлын нэгэн адил нэг хүнд ногдох цахим хог хаягдлын хэмжээ чинээлэг улс орнуудад өндөр байдаг. Хоол хүнс бол дэлхийн нийт хог хаягдлын бараг 50 хувийг эзэлдэг хог хаягдлын хамгийн түгээмэл хэлбэр юм. Жил бүр олон сая тонн хүнс, тэр дундаа жимс, хүнсний ногоо дэмий үрэгдсээр байна. Бусад хог хаягдлын нэгэн адил АНУ нь хүнсний хог хаягдлын гол үйлдвэрлэгч бөгөөд жил бүр бараг 100 сая тонн хүнсний хог хаягдал үүсгэдэг. Мөн бусад хог хаягдлын нэгэн адил хүнсний хог хаягдал нь хүрээлэн буй орчны бохирдлын гол шалтгаан болдог.
Дэлхий даяар бий болсон хотын хатуу хог хаягдлын материалын төрлөөр нь хуваарилалт
Энэхүү статистик нь 2016 онд дэлхий даяар бий болсон хотын хатуу хог хаягдлыг хог хаягдлын төрлөөр нь ангилсан задаргааг харуулж байна. Энэ оны байдлаар дэлхийн хатуу хог хаягдлын дөрвөн хувийг металлын хаягдал эзэлж байна.
2019-2030 он хүртэл дэлхий даяар электрон хог хаягдал бий болно (сая метр тонноор)