WasteManagement-д тавтай морил Холбоо барих Гишүүнчлэл

2016 онд Монгол 1 хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээрээ дэлхийн хэмжээнд ТОП-9-д жагсаж байсныг мэдэх үү? Тэгвэл үүнээс 7 жилийн дараа нөхцөл байдал хэр байна?

Өнгөрсөн хугацаанд

Монголд хог хаягдлын менежмент муу байгаагаас болж дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй. Учир нь хог хаягдлын дийлэнх хэсгийг хогийн цэгт буюу газарт булах эсвэл шатаах гэсэн 2 аргаар шийдэж байгаа. Харин нөгөө талд Монголд хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах 24 үйлдвэр байгаагаас 18 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Энэ дундаас: PET-1 буюу ус, ундааны хуванцар сав дахин боловсруулдаг TML үйлдвэрийн хуванцар савны цуглуулалт өнгөрсөн оноос 14% өсөж 61% болжээ. Түүнчлэн тус үйлдвэр жилд 20 мянган тн ус, ундааны хуванцар савыг хүнсний түвшинд дахин боловсруулах хүчин чадалтай аж.

Цаашид юу хийж болох вэ?

Монгол өнгөрсөн оны 7-р сарын байдлаар нийт 18,500 тн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай ч үүнийхээ хагасыг л ашиглажээ. Үүнтэй холбоотойгоор MCS Coca-Cola өнгөрсөн жилээс эхлэн ус, ундааны хуванцар савыг цуглуулж, дахин боловсруулах зөв гинжин хэлхээ бий болгох кампанит ажлыг өрнүүлж байгаа. Улмаар тэд 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилтыг тавиад буй.

Гол төсөл: Тус зорилтын хүрээнд тэдний энэ зун хэрэгжүүлэх гол ажил нь Playtime байх бөгөөд эвентийн үеэр хуванцар сав цуглуулж Playtime-д оролцож буй 80 мянган залууст эерэг хандлага суулгах зорилготой гэнэ. Түүнчлэн кампанит ажилд СӨХ, кино театрууд, хүнсний дэлгүүр, томоохон спортын цогцолборууд нэгдэж байгаа бөгөөд ер нь л хуванцрын хаягдал гаргадаг хэн бүхэн нэгдэх боломжтой.

Эцэст нь… MCS Coca-Cola хуванцар сав дахин боловсруулалтыг ажил хэрэг болгон энэ жилээс Bonaqua усаа дахин боловсруулсан савлагаатайгаар гаргахаар болжээ. Одоо гол нь бид хогоо ангилж хаяад сурчихвал ч.

Leave Comment