WasteManagement-д тавтай морил Холбоо барих Гишүүнчлэл

2030: Та жил бүр 1.5 тонн хог үйлдвэрлэсээр байх уу?

Бид эргэн тойрондоо өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлс, идээгүй хоолны үлдэгдэл гэх хог хаягдал дунд хэзээ ч дуусашгүй материаллаг хэрэгцээнийхээ хүсэлд хөтлөгдөн амьдарсаар байна.

Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал бий болгож буй. Тэдгээрийг ачааны машинд овоолон цуваа үүсгэх юм бол дэлхийг 24 удаа ороож хүрэхүйц их хэмжээтэй гэвэл та итгэх үү? Харамсалтай нь, бид тэр их хог хаягдлын 80 хувийг байгальд хаяж, дөнгөж 20 хувийг нь дахин боловсруулж буй юм. Иймд дэлхий даяар хуванцар бүтээгдэхүүн, гялгар уутнаас татгалзах эсвэл анхнаасаа ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх зэрэг байгальд ээлтэй эко шийдлийг сонгож байна.

Энэ хүрээнд ХААН Банктай хамтран бэлтгэдэг тогтвортой хөгжлийн цахим товхимлын энэ удаагийн дугаартаа бид байгаль орчин болон хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хог хаягдлын хор хөнөөлийг тайлбарлаж, дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй зөв зүйтэй бодлого, арга хэмжээ, сайн туршлагуудыг онцлон хүргэж байна.

Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа хог хаягдал бий болгосоор ирсэн. Бидний амьдралын чанар сайжран, хэрэглээ өсөхийн хэрээр хог хаягдлын асуудал шийдэхэд улам л бэрхшээлтэй болсоор байна. Тухайлбал, чулуун зэвсгийн үед хүмүүс зөвхөн хоолны хаягдал гаргаж, түүнийгээ шатаан устгадаг байсан бол дундад зууны үед гэрийнхээ үүдэнд хогоо тавьж, гахайд идүүлдэг байжээ.

Энэ нь дахин боловсруулалт хийх гэсэн оролдлого боловч гудамжинд ил задгай хог хаяснаас болж зуу зуун хүн тахал, халдварт өвчин тусаж амиа алдсан гунигт түүх бий. Харин аж үйлдвэржилтийн хувьсгал эхэлснээр бараа бүтээгдэхүүнийг олон тоогоор, хямд өртгөөр үйлдвэрлэх болж, хүмүүсийн хэрэглээ асар хурдтай нэмэгдэх болсон билээ. Тиймээс өдгөө хүн төрөлхтөн хог хаягдлын асуудалд ихэд анхаарч, төрөл бүрийн бодлого, шийдлийг хэрэгжүүлэхээр туршиж байна. Хэдийгээр технологи өндөр хөгжсөн ч бид нийт хог хаягдлын 79 хувийг дахин боловсруулахгүйгээр байгальд хаяж, байгаль экологи төдийгүй нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулж байна.

Тухайлбал, жил бүр зөвхөн хуванцар хаягдлаас болж далай тэнгисийн 100 мянган амьтан үхэж, зөвхөн цаас үйлдвэрлэхийн тулд 4 тэрбум гаруй мод тайрч буй. Дэлхийн банкнаас мэдээлснээр бид энэ асуудлыг шийдэх ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 онд гэхэд хог хаягдлын хэмжээ 70 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Уг нь хүн төрөлхтөн байгальд хаяж буй нийт хог хаягдлынхаа 80 хувийг дахин боловсруулах боломж бий. Энэ хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд болон Парисын хэлэлцээрт нэгдсэн улс орон бүр хог хаягдлыг бууруулах, эко орчныг бий болгохыг дэмжих амлалт өгч, дэлхийн өнцөг булан бүрд хаягдлын эсрэг төрөл бүрийн арга хэмжээ авч, аян, кампанит ажил өрнүүлж байна.

ОНЦЛОХ ТООНУУД 

-Хүн дунджаар өдөрт 2 кг хог хаягдал бий болгодог бол жилийн дотор энэ хэмжээ 1.5 тоннд хүрдэг.

-Хүн амьдралынхаа туршид нийтдээ 25,000 ширхэг лааз хэрэглэдэг.

-Далайд унасан хуванцар сав, гялгар уутыг идэж эсвэл орооцолдсоноос болж жил бүр зуун мянган амьтан үхдэг.

-Жил бүр 21.5 сая тонн хүнсний хог хаягдал бий болдог. Хэрвээ үүнийг дахин боловсруулж чадах юм бол тээврийн хэрэгслийн тоог хоёр саяар бууруулсантай тэнцэх хэмжээний хүлэмжийн хийг багасгана.

-Нэг лаазыг дахин боловсруулснаар телевизорыг 3 цаг ажиллуулах эрчим хүч хэмнэдэг.

-Нэг шилэн савыг дахин боловсруулснаар компьютерийг 30 минут ажиллуулах эрчим хүч хэмнэдэг.

Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалт ба боломж

2016 онд Монгол 1 хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээрээ дэлхийн хэмжээнд ТОП-9-д жагсаж байсныг мэдэх үү? Тэгвэл үүнээс 7 жилийн дараа нөхцөл байдал хэр байна?

Өнгөрсөн хугацаанд

Монголд хог хаягдлын менежмент муу байгаагаас болж дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй. Учир нь хог хаягдлын дийлэнх хэсгийг хогийн цэгт буюу газарт булах эсвэл шатаах гэсэн 2 аргаар шийдэж байгаа. Харин нөгөө талд Монголд хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах 24 үйлдвэр байгаагаас 18 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Энэ дундаас: PET-1 буюу ус, ундааны хуванцар сав дахин боловсруулдаг TML үйлдвэрийн хуванцар савны цуглуулалт өнгөрсөн оноос 14% өсөж 61% болжээ. Түүнчлэн тус үйлдвэр жилд 20 мянган тн ус, ундааны хуванцар савыг хүнсний түвшинд дахин боловсруулах хүчин чадалтай аж.

Цаашид юу хийж болох вэ?

Монгол өнгөрсөн оны 7-р сарын байдлаар нийт 18,500 тн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай ч үүнийхээ хагасыг л ашиглажээ. Үүнтэй холбоотойгоор MCS Coca-Cola өнгөрсөн жилээс эхлэн ус, ундааны хуванцар савыг цуглуулж, дахин боловсруулах зөв гинжин хэлхээ бий болгох кампанит ажлыг өрнүүлж байгаа. Улмаар тэд 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилтыг тавиад буй.

Гол төсөл: Тус зорилтын хүрээнд тэдний энэ зун хэрэгжүүлэх гол ажил нь Playtime байх бөгөөд эвентийн үеэр хуванцар сав цуглуулж Playtime-д оролцож буй 80 мянган залууст эерэг хандлага суулгах зорилготой гэнэ. Түүнчлэн кампанит ажилд СӨХ, кино театрууд, хүнсний дэлгүүр, томоохон спортын цогцолборууд нэгдэж байгаа бөгөөд ер нь л хуванцрын хаягдал гаргадаг хэн бүхэн нэгдэх боломжтой.

Эцэст нь… MCS Coca-Cola хуванцар сав дахин боловсруулалтыг ажил хэрэг болгон энэ жилээс Bonaqua усаа дахин боловсруулсан савлагаатайгаар гаргахаар болжээ. Одоо гол нь бид хогоо ангилж хаяад сурчихвал ч.

Эх дэлхийд маань хуванцар хаягдлын бохирдол нүүрлээд байна бэ?

Эх дэлхийд маань хуванцар хаягдлын бохирдол нүүрлээд байна

Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл хурдацтай нэмэгдэж байгаа нь байгаль орчны хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хуванцар бохирдол нь хог хаягдлын менежмент муутай, эсвэл огт байдаггүй хөгжиж буй Ази, Африкийн орнуудад хамгийн их ажиглагддаг.

Анх яаж үүссэн бэ?
Уг нь нефтээр хийсэн хуванцар гэх энэ зүйл ердөө зуу гаруйхан жилийн настай. Дэлхийн 2-р дайны дараа олон янзын хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл хурдацтай эхлэж, орчин цагийн амьдралыг хуванцаргүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Хуванцар нь амь аврах хэрэгслээр анагаах ухаанд хувьсгал хийж, сансарт аялах боломжтой болгож, машин, тийрэлтэт онгоцыг хөнгөвчлөх, түлш, бохирдлыг хэмнэж, дуулга, инкубатор, ундны цэвэр усны тоног төхөөрөмжөөр хүний амьдралд чухал өөрчлөлтүүдийг авч ирсэн.

Гэвч хуванцар материалын санал болгож буй тав тухтай байдал нь сөрөг нөлөө ихээхэн гаргаж байгальд хаягдах байдлыг бий болгосон. Өнөөдөр нэг удаагийн хуванцар нь жил бүр үйлдвэрлэдэг хуванцарын 40 хувийг эзэлж байна. Гялгар уут, хүнсний боодол зэрэг бүтээгдэхүүний ихэнх нь хэдхэн минутаас хэдэн цагт бидний хэрэглээ болдог ч байгальд хэдэн зуун жил устаж алга бололгүй хадгалагдаж байдаг.

Зарим нэгэн тоо баримтаас дурдвал

Сүүлийн 15 жилийн хугацаанд үйлдвэрлэсэн нийт хуванцарын тал хувийг үйлдвэрлэсэн байдаг.
Хуванцар бүтээгдэхүүн 1950 онд 2.3 сая тонн байсан бол 2015 он гэхэд 448 сая тонн болтлоо өсөж, 2050 он гэхэд үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.
Жил бүр далайн эргийн орнуудаас 8 сая тонн хуванцар хог хаягдал далай руу урсдаг.
Хуванцар нь ихэвчлэн нэмэлт бодис агуулдаг бөгөөд тэдгээр нь илүү бат бөх, уян хатан болгодог. Гэвч эдгээр нэмэлтүүдийн ихэнх нь хог болж хувирвал бүтээгдэхүүний ашиглалтын хугацааг уртасгах боломжтой бөгөөд зарим тооцоогоор дор хаяж байгальд 400 жил задардаг.

Дэлхий даяар хуванцар хэрхэн хөдөлдөг вэ
Дэлхийн хамгийн сүүлчийн угаалтуур болох далай дахь хуванцар хог хаягдлын ихэнх нь хуурай газраас үүдэлтэй. Хог хаягдлыг мөн гол мөрөн далай руу зөөж туузан дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг юм. Нэгэнт далайн усанд хуванцар хог орсон л бол далайн урсгалд хөтлөгдөн дэлхий даяар тархдаг байна.

Чили, Шинэ Зеландын дунд орших Питкэрн группын хүн амьдардаггүй Хендерсон арал дээрээс эрдэмтэд Орос, АНУ, Европ, Өмнөд Америк, Япон, Хятадаас ирсэн хуванцар эдлэл олжээ.
Эцэст нь бид эх дэлхийнхээ эрүүл мэндэд бага ч болов хувь нэмэр оруулъя гэвэл аль болох дахин боловсруулах шаардлагатай байна.